Дэлгэрэнгүй

Е-Бизнес Боломжууд


За Сайн байна уу, хүндэт уншигчдаа...


          Таны харж байгаачлан энэ бол миний эхний нийтлэл. Юуны өмнө би өөрийгөө танилцуулсан нь дээр байх. Намайг Ууганбаяр гэдэг, гэхдээ намайг найзууд болон эргэн тойрныхон маань намайг UB гэж дууддаг. Би 23 настай, Малайзад сурж байгаа нэгэн хүсэл мөрөөдөл дүүрэн монгол залуу байнаа гэж. За тэгхээр, энэ БЛОГийг яагаад нээх болсоноо та бүхэнтэйгээ эхний нийтлэлээрээ хуваалцая гэж бодлоо.


Миний бие анх компьютер гэж байдгийг мэдсэн цагаасаа хойш л бараг эхнээс нь бүгдийг нь тоглож бас хэрэглэж үзсэн гэхэд худлаа хэлсэн болохгүй байх. 10 жилдээ дан тоглож өнгөрөөсөн гэхэд болно (ЛОЛ).


Их сургуульд орсон цагаасаа л эхлэн "Интернет" гэгчид ер нь сонирхол илт нэмэгдсэн гэж ойлгож болно. Эхэндээ бол мэдээ унших, мэдээлэл хайх, олон нийтийн сүлжээ сайтуудад идэвхитэй байсан шүү. Тэгж явж байтал 2011 оны яг зун болох гэж байсан юм / 5 сарын дундуур /. Би интернетээс мөнгө олох боломж байдаг, нээлттэй байдаг юм байна гэж мэдсэн билээ. Аз таарсан гэхүү дээ, тэр үед ээжээс 1000 ногоон авах боломжтой байв. Тэгээд аавд хэлэлгүйгээр ээжтэйгээ ярьж байгаад тэр авсан мөнгөөрөө хөрөнгө оруулаад өсгөөд буцааж өгхөөр болов. Тэр үед надад 2, 3 вебсайт байв. Нэг нь Just Been Paid, нөгөө нь Text Ad BrokerClub Asteria. Би энэ 3-г нээх сайн судлаагүй юм л даа, тэр үед иймэрхүү бизнэс хийж мөнгө олдог хэсэг бүлэг хүмүүс байдгийг мэдээд тэдэндэй уулзаж ярилцаж ямар ашигтай санал хэлэх бол гээд их л сонирхолтой байсан шүү, тэр зун. Надад байсан 1000 ногооныг одоо яаж зохицуулж хөрөнгө оруулхаа шиидэх хэрэг гарлаа. Би тэр үед аль руу нь хөрөнгө оруулвал хамгийн хурдан бас ашигтай байх бол гэж бодож л хөрөнгө оруулхаар шиидэв. Ямар ч байсан эхлээд Just Been Paid 500 ногооноор орхоор шиидэв. Тэгээд хэсэг бодсоны эцэст Text Ad Broker-т 250 ногооноор орчихов. Club Asteria ч яахав. сард 20 ногоон байв. Тэгээд удахгүй мөнгөтэй болно гээд үлдсэнгээр нь зугаацаж, цэнгэж дуусгасан байхаа. 


Тэгсэн сар гарамын дараанаас Text Ad Broker маань дампуурсан гэдэг байгаа. Тэр үед ч чамгүй хараал хэлсэн байхаа даа. Тун удалгүй Club Asteria ч мэдээллээ ч шинэчлэхгүй, хүмүүс ч янз янзийн юм бичицгээж байв. Тэгээд энэ мэдээнүүдийг сонссоны дараа бол Интернет бизнэс гээч юманд итгэхээ болисон байлаа. Сүүлд үлдсэн вебсайтаас өдөрт 10, 20 ногоон уван цувуулсаар байгаад 800 гаруй ногоон авсан байлаа. Тэгж байтал, найз маань малайзад сурж амьдрах санал тавиад 9 сарын эхэн гэхэд явбаа гэж, хэхэ. Энд ч анх ирээд эхний 4, 5 сар харвасан сум шиг л хурдан өнгөрөв. Энд ирснээс хойш ИНТЕРНЕТ хэрэглээ 200% буюу байнга хэрэглэдэг болов. Мэдээж олон нийтийн сүлжээ сайт болох Фейсбүүк-т цагийг их өнгөрөөдөг байлаа. Тэгээд энд ирснээс хойш хүний газар мөнгө муутай байх, хүссэнээ авахаас өгсүүлээд идэж уух хүртэл ямар хэцүүг байдалтай өнгөрөөж байснаа бодхоор МӨНГӨ гээч энэ цаасанд санаа зовхооргүй хангалттай сайхан амьдрахыг хүсвэл надад олон улсад хүчитэй диплом дан ганц хангалтгүйг мэдэж авсан юм. Залуу хүн болоод ч тэр үү, Төрийн албан хаагчдын цалингаас өгсүүлээд хуваариа бизнэс эрхлэгчдийн цэвэр ашиг хүртэл хангалтгүй санагдаж байв. Яагаад гэвэл бидэнд үзэх газар, эдэлж хэрэглэх зүйлс дэндүү их байгааг би малайзад ирээд л нүдээрээ харж, мэдэрсэн гэх үү дээ. Тиймээс би энэ блогоороо дамжуулж ИНТЕРНЕТ дэхь энэ хязгааргүй том хайлтын систэмээс болон ирээдүйд орж ирэх тэр л бүх БИЗНЕС БОЛОМЖУУДийг англи хэлээр биш, төрөлх МОНГОЛ хэлээрэй бичиж хуваалцхаар successwithub.blogspot.com блогоо сая л нээлээ. Дараа дараагийг дугааруудийн нийтлэлүүдээ маш ойр ойрхон толилуулах болноо.


Миний хамгийн дуртай хэлэх үг: *Мянган бээрийн аялал нэгхэн алхмаас эхэлнэ

Дараагийн дугаарт: ИНТЕРНЕТэд буй миний мэдэх Бизнес Боломжууд

1 сэтгэгдлүүд:

  1. taalagdlaaa bi ene payza.d burtguuleh geed amjiltgu bnaaa hhehehe yaaaj burtguuleh
    step 3 deeree ochood l click here darhii tegeed yu ch garch irehgu bnaaa yaahaaraaa ingediin boloo




    ReplyDelete

Блогт минь сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.