Дэлгэрэнгүй

Санхүүгийн Эрх Чөлөөний тухай ойлголт

Юуны өмнө миний блогийг сонирхон үзэж байгаа таньд маш их баярлалаа. Харин миний бичсэн зүйлс, миний хийх зүйл таны таны амьдралыг өөрчлөх үед та надад "Баярлалаа" гэж хэлэхээ мартав. ^_^
За ингээд шуудхан ажилдаа орцгооё. Та "Санхүүгийн Эрх Чөлөө" гэдгийг чухам юу гэж ойлгож байна вэ ? Та цааш уншихаас өмнө энэ талаар эргэцүүлэн бод. Энэ ойлголтыг тайлбарлахын тулд маш олон сэдвийн талаар ярилцах хэрэг гарч байна. Та бэлэн үү? Хэрэв та Роберт Киосакийгийн бичсэн "Баян аав, Ядуу аав" номыг уншсан бол энэ бүхнийг маш тодорхой санах учиртай.

1-р тэнхлэг: Ажилчид буюу улсын болон хэн нэгний төлөө насаараа зүтгээд тэтгэвэрийн хэдэн халтар төгрөгтэйгөө хоцордог хүмүүс.


2-р тэнхлэг: Хувиараа ажил эрхлэгчид буюу та бидний сайн мэдэх Үсчин, Гуталчин, Түцчин, Таксичин, Нарантуулчид болон бусад худалдаачид гэх мэтийн хүмүүс. Эдгээр ахан дүүс маань хөөрхий амьтад хамаг хүч, бие тэнхээгээ мөнөөх л хэдэн бор төгрөгний төлөө зориулж байна.


3-р тэнхлэг: Бизнес эрхлэгчид буюу хувийн компанитай нөхдүүд. Эдгээр хүмүүс нь бас ч гэж чамлахгүй ээ. Өөрсдийн гэсэн юмтай, дээрээс нь хэдэн хүн удирдчихна. Бас захирал, дарга нь гэж байгаан.


4-р тэнхлэг: Хөрөнгө оруулагчид буюу жинхэнэ мөнгөний эздийн байрладаг газар.


4 тэнхлэгийн талаар тодорхой ойлголттой болов уу ? Бидний амьдарч буй нийгэм иим л 4 төрлийн хүмүүсуус бүрдэж байна. Дээрхи 4 тэнхлэг дөрвүүлээ өөр өөрсдийн гэсэн давуу болон дутагдалтай талтай. 1 дүгээрт та өөрийгөө үнэхээр бизнесмен мөн үү биш үү гэдгийг олж мэдэх хэрэгтэй. Зарим нэг хүмүүс үнэхээр бизнесмен болон төрсөн байдаг. Та бодоод үз. Бага ангид байхад хүүхэд бүр л "би цагдаа болнр, эмч болно, компаний захирал болно" гээд л мөрөөдөж байдаг. Харин нөгөө эмч болно гэсэн нөхөр маань цэвэрлэгч болчихсон, нөгөө цагдаа болно гэсэн нөхөр маань хулгайч болчихсон, нөгөө компаний захирал маань компаний манаач болчихсон явж байх жишээтэй. Энэ нь юуг харуулж байна вэ ? гэхээр, тухайн хүний авъяас чадвар, хүсэл мөрөөдөл, түүндээ хүрэх тэмүүлэл, хичээл зүтгэл нь хэр байсныг л харуулж байгаа юм. Тийм ч учраас энэ бүхэн тэнцвэртэй байж нэг хэсэг нь нэгнийхээ төлөө ажиллаж байна. Дээр би таниас асуусан. Ахиад асууя! Та хэн нэгний төлөө ажиллах нэгэн нь үү? аль эсвэл хэн нэгнийг ажиллуулах нэгэн нь үү? Энэ бол маш чухал асуулт. Хэрэв та хэн нэгний төлөө ажиллахыг илүүд үзэж байвал яг одоо энэ блогийг хаагаад ахиж хэзээ ч битгий зочлоорой. Харин та хэн нэгнийг өөрийнхөө төлөө ажиллуулахыг хүсэж байвал ТАНЬД БАЯР ХҮРГЭЕ! Учир нь удирдагч, бизнесмен болох хүнд энэ чанар суурьлагдсан байдаг юм. Тэд гараа биш ТАРХИА ажиллуулж байдаг юм. Харин тэдний ажилчид тархиа биш ГАРАА ажиллуулж байдаг юм.


Дөрвөн өөр төрлийн хүмүүсийн талаархи ойлголт


Хэрэв та Роберт Киосакийгийн бичсэн "Баян аав, Ядуу аав" номыг уншиж байсан бол доорхи дүрслэлийг санаж байгаа байх.
"Баян аав, Ядуу аав" номноос


Е - Улсын болон хэн нэгний төлөө насаараа зүтгэж зүтгэж хэдэн төгрөгний тэтгэвэр авна.


S - Хувиараа хөдөлмөр эрхлэгчид. Та бидний сайн мэдэх Үсчин, Гуталчин, Худалдаачин бас Нарантуулчид.


B - Бизнес эрхлэгчид буюу өөрсдийн хувийн компанитай, тухайн компанийхаа системийг эзэмшдэг улсууд.


I - Хөрөнгө оруулагчид. Компани болон үл хөдлөхөд хөрөнгөө зориулдаг хүмүүс.


Дээрхи тэнхлэгийг ерөнхийд нь ойлгосон байх гэж бодож байна. Цааш дэлгэрүүлэн үзье!


E - тэнхлэгийн хүмүүс бол хэн нэгнийг баяжуулж байдаг. Энэ тэнхлэгийн давуу тал нь сар бүрийн эцэст тохиролцсон цалингаа авдаг. Нуулгүй хэлхэд зарим улсын байгууллагад ажилладаг хүмүүс ажил хийснийхээ төлөө бус "Эмэгтэйчүүд нь ZUMA", "Эрэгтэйчүүд нь COUNTER-STRIKE" тоглосныхоо төлөө цалин авдаг юм билээ. Мөн энэ тэнхлэгийн хүмүүсийн ихэнхи нь ирэх сарын цалингаар амьдардаг. Учир нь тэд цалингаа буух сургаар энд тэндгүй өр зээл тавьж гардаг. Энэ нь тэд өөрсдийнхөө гар дээр байхгүй мөнгийг зарцуулж байгаа юм. Сарын эцэст цалин бууна. Зовж олсон хэдэн төгрөгөөрөө өр зээлээ дараад нэг л мэдхэд цалин нь дууссан байна. Ингээд л ахин өр тавьж ирэх сарынхаа цалингаар түүнийгээ дарсаар энэ байдал нь сар, жилээр үргэлжилсээр л байна. Тэдний ихэнх нь цалингаа хэрхэн зарцуулахаа сайн мэддэгээс биш хадгалахыг тэр бүр мэддэггүй. Би нэгэн Өвөр Монгол найзтайгаа хууч хөөрч байсан юм. Нэг мэдхэд бид 2 мөнгөний талаар ярьж эхэлсэн байлаа. Би түүнд "Манай Монголчуудын  ихэнх нь мөнгө мэдэхээс биш хадгалахыг огт мэддэггүй. Тэд ирээдүйдээ биш өнөө маргаашдаа санаа тавьдаг" гэж хэлсэн юм. Найз маань "Өвөр Монголчууд болон Хятад хүмүүс бол олсон орлогоо хуримтлуулж чаддаг. Тэд харин өнөөдрийнхөө төлөө бус ирээдүйнхээ төлөө амьдардаг" гэж хэллээ. Нэмж тэрээр "Би бол маш үрэлгэндээ орно. Гэхдээ л би орлогынхоо 30-аас илүү хувийг нь хуримтлуулж чаддаг" гэж хэлсэн юм. Энэ тэнхлэгийн хүмүүсийг хатуухан хэлхэд тэжээвэр малаас өөрцгүй. Тэд өглөө бүр тогтсон цагт ажилдаа ирж, тогтсон цагт ажлаасаа бууна.Ажлаасаа хоцрох юм бол цалингаасаа хасуулна. Томхон дуугарвал дарга гэгч нь ажлаас нь халаад хаячихна. Иймээс тэд буруу ч байсан, зөв ч байсан дарга нарынхаа үгнээс зөрнө гэж үгүй. Уг нь улс орныхоо төлөө сэтгэл гаргаад ажиллаад байгаа юм шиг. Гэвч улс орон нь насных нь эцэст өөрсдөөс нь авсан хэдэн төгрөгийг нь тэтгэвэр болгон өгч амыг нь дарна. Энэ тэнхлэгийнхэний гол асуудал нь "Айдас". Тэд баталгаатай зүйлст дуртай. Ямар нэгэн эрсдэлээс сүнсээ зайлтал айдаг улс. Тиймээс өөрсдийгөө зовоогоод ч болтугай тэр эрсдэлээс хол байж, баталгаатай сарын цалинд амьдралаа бүр мөсөн зориулхыг илүүд үздэг. Шиидэл нь: Энэ тэнхлэгийн хүмүүс үнэхээр санхүүгийн эрх чөлөөнд хүрхийг хүсч байвал өөрийн сэтгэлд байгаа айдсыг даван дийлж эрсдэл үүрч сурах хэрэгтэй. Мөн санхүүгийн талаархи мэдлэгээ арвижуулж зарлагаа багасгах хэрэгтэй.


1-ээр алхам: Айдсаа дарах, эрсдэл үүрч сурах


2-аар алхам: S тэнхлэг рүү шилжих


S - тэнхлэгийн хүмүүс бол бие даасан зоригтнууд. Тэд хэн нэгэнд захирагдахыг хүсдэггүй. Өөрсөддөө юу хийхийг заадаг улс. Е тэнхлэгийн хүмүүсийг бодвол хэн нэгэнд захирагдахгүйгээс гадна цагт баригдахгүй. Тэд өөрсөддөө амралт чөлөөт цаг өгч болно. Харамсалтай нь тэд өөрсөддөө амралт чөлөө өгөх үед тэдний санхүүгийн байдал хүндрэлд ордог. Иймээс тэд ч мөн борив бохис хийлгүй ажиллаж амьдралаа залгуулдаг. Улсын болон хувийн хэвшилд ажилладаг нөхдийг бодвол ажилдаа сэтгэлээсээ ханддаг. Тиймээс ч Е тэнхлэгийнхэнийг бодвол хурдан амжилтанд хүрдэг. Миний нэг ах энэ бүлэгт хамаарагддаг. Тэрээр эхнэр хүүхдээ тэжээн амьдралаа залгуулхын тулд өдөр шөнөгүй ажилласаар байдаг. Уг нь ах маань хэн нэгнийг доороо сурган ямар нэгэн ажлаа даалган хийлгэж байвал зохистой. Харамсалтай нь түүний даалгаж өгсөн ажил нь огтхон ч сэтгэлд нь нийцдэггүй. Нэгэнт л сэтгэлд нь нийцдэггүй учир ажил хийсэн нөхөрт цалин өгөхдөө дурамжхан байдаг. Тиймээс тэд хэн нэгнийг ажиллуулхаас өөрөө бүгдийг хийхийг илүүд үздэг. Энэ бүлгийнхэнд ямар нэгэн осол аваар, өвчин эмгэг тохиолдвол санхүүгийн байдал нь өнгөрлөө л гэсэн үг. Өдөр шөнөжин, нойр хоолгүй ажилладаг учир гэр бүлдээ цаг зав гаргах нь цөөхөн. Үүнийгээ дагаад гэр бүлийн уур амьсгал, харилцаа нь тийм дотно байдаггүй. Хэд хэдэн удаа ажлаар би Хятад явж байлаа. Явах замдаа Нарантуулын эгч, ах нартайгаа хууч хөөрнө. Тэдний ярианаас дүгнэвэл Нарантуулчид маань тийм ч урт наслахгүй бололтой. Учир нь өвлийн хүйтэнд хөрч даарч, зуны халуунд халж, харлаж байгааг нь хархад тун хэцүүхэн. Өвлийн хүйтнийг даван гархын тулд та бидний хэлдэгээр 100 татдаг сурагтай. Мөн өдрийн хоол нь хуруу төдий тостой бүхэл бүхэл өөхтэй байдаг гэнэ. Үүнийг сонсоод тэдний эрүүл мэнд хэр байгааг та гадарлаж байгаа байх. Тэд хэдэн халтар төгрөгний төлөө өөрийнхөө эрүүл мэндийг золиослож байна. Харамсалтай нь удахгүй бие нь муудаад ирхээр цуглуулсан хэдэн төгрөгөө эмчилгээндээ зарцуулахаас гарцаагүй. Яг л нөгөө Солонгос яваад биегүй болж ирээд байр машинаа барьцаанд тавьж эмчлүүлдэг нөхөдтэй л адил. Шийдэл нь: Энэ тэнхлэгийнхэн бусдад итгэж бусдын хийсэн зүйлсийг үнэлж сурах хэрэгтэй. 


1-ээр алхам: Бусдыг удирдаж ажлаа даалгаж өгхөд суралцах.


2-аар алхам: Тэдний хийсэн зүйлсийг үнэлж сурах. /Өөрийн хийсан зүйлтэй бүү харьцуул/


3-аар алхам: /B тэнхлэгт шилжих/ Өөрийн бизнесийг бии болгох. Бизнесийнхээ системийг атгах.


B - Энэ тэнхлэгийн хүмүүс бол Бизнесийн системийг атгадаг улс. Ямар нэгэн компанийн захирал болох шиг амархан зүйл байхгүй. Та ердөө нэг зуу гаран мянган төгрөг зарцуулаад л захирал болох боломжтой. Харин ямар нэгэн компаний системийг эзэмшинэ гэдэг бол тийм ч амар хялбар зүйл биш. Би л гэхэд 3 компанийн захирал байж үзсэн. Харин системийг атгахад одооноос суралцаж эхэлж байна. Хэрэв та өөрийн компанитай бол систем эзэмшдэг үү? Аль эсвэл захирал нэртэй боловч S тэнхлэгийн ажилчин хэвээр байна уу? гэдгийг шалгаж үз!
Системийг эзэмшин жинхэнэ В тэнхлэгийн хүн байна гэдэг маань тухайн бизнес танаас хамааралгүй болхыг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл таныг байсан байгаагүй таны бизнес өргөжин тэлж, хөгжиж байвал та В тэнхлэгийн хүн мөн бөгөөд та системийг атгаж байгаа юм. Харин бүх зүйл танаас хамааралтай та ихэнхи ажилд хутгалдан оролцдог бол та В тэнхлэгт байгаа мэт харагдавч S тэнхлэгийн хүн болж таарна. Ийм үед таны бизнес таны эзгүйд учраа олохгүй байсаар дампууралд хүрнэ.


I - тэнхлэгийн хүмүүс мөнгөний төлөө бус мөнгө нь тэдний төлөө ажилладаг.


Амжилтанд хүрдэггүй хүний нийтлэг 9 шинж чанар


Амжилтанд хүрч чаддаггүй хүмүүсийн нийтлэг шинж чанар юу вэ? Хүн бүрт л ижил цаг хугацаа, ижил агаар оногддог. Тэгхээр хүн бүрт ч бас амжилтанд хүрэх ижил хувь заяа ч бий. Гэтэл өөрт оногддог зүйлсийг ашиглахгүй, эсвэл буруу ашигласнаас үүдэн амжилтанд хүрч чаддаггүй. Ямар хүн амжилтанд хүрч яаддаггүйг доорхи шинж тэмдэгүүдийг уншиж, юуны өмнө өөр дээрээ дүгнэлт гаргаарай хэмээн хүсье.


1. Бусдын бодол санаа, шүүмжлэлийн нөлөөнд байдаг, өөрийнхөөрөө амьдардаггүй хүмүүс


2. Тодорхой үйл явдал, нөхцөл байдалд зохицож чаддаггүй хүмүүс


3. Айж эмээн, шийдэмгий бус зангаасаа болоод шууд шийдвэр гаргаж чаддаггүй хүмүүс


4. Өөртөө итгэх итгэл муутай хүмүүс. Урагш явдаггүй, хойш суудаг, гомдомхой, байнга хувиа хичээдэг, амархан уурладаг, хэт атаархуу, харилцаа муутай хүмүүс


5. Сэтгэл хөдлөлөө нууж байдаг, бүрэг хүмүүс


6. Болж байгаа зүйлд нас биедээ тохирохгүй хариу үйлдэл үзүүлэгчид


7. Өсвөр насанд нь тохиолдсон хүнд хэцүү асуудлын улмаас бусдын анхаарлыг татах, хэн нэгнээр хайрлуулах, бусдад таалагдахыг хичээгчид


8. Хүрхэд хэцүү зорилго тавиад түүндээ хүрч чадалгүй сэтгэлээр унагчид


9. Өөр илүү сайхан боломж, сонголт байгааг олж хардаггүй хүмүүс


Одоо тэгвэл яах вэ гэж бодож байна уу?


          Өөртөө итгэлтэй байх шаардлагатай үедээ хамгийн сайхан дурсамжаа эргэн сана. Тэр хоромд мэдэрч байсан зүйлээ ахин бод. Тэр үед бие маань аз жаргалын дааврыг ялгаруулдаг. Хүн аз жаргалыг мэдэрсэн үедээ шантрахаа больж, зоригтой, хүчтэй болдог. Та оюун ухаанаа ингэж хянан захирахдаа дараах зүйлийг мартаж болохгүй. Бодол санаагаа хяна, эс тэгвээс үг болон хувирж мэднэ. Үгээ хяна, эс тэгвээс үйлдэл болон хувирч болно. Үйлдлээ хяна, эс тэгвэл муу зуршил болон хувирч мэднэ. Зуршлаа захир, эс тэгвэл таны зан чанар болон төлөвшиж мэднэ. Та зан чанараа хянаж захир, учир нь таны хувь заяа үүнээс шалтгаална. Франк Аутлов


          Зөвхөн өөрийгөө бүү бод, жишээ нь хуралд сууж байхдаа бусад хүмүүсийг ажигла, уйтгарлаж байгаа эсэх эсвэл ярих хүн хайж байгаа эсэхийг нь. Та, эргэлзэж тээнэшэлзэж юу хйихээ мэдэхгүй хүмүүс олон байхыг үзээд байхах болно.


          Таны дотор байгаа, таныг дорд үзэж, танд сөргөөр нөлөөлөн, сэтгэлээр унагаж, ямар ч чадваргүй гэж хашгирч байгаа тэр дуу хоолойд, "Дуугүй бол, одоо надад чиний хэрэг алга" гэж хэлэгтүн.


          Та тэвчээртэй байж, алдаа оноо, чадваргүй байдлаа илүү аятайхнаар харагтун.


          Би өөрийн шйлчлүүлэгчиддээ өгдөг бяцхан гэрийн даалгавар байдаг. Энэ бол дүр эсгэх. Хамгийн их эмээж, айдаг зүйлээсээ айгаагүй, шантраагүй мэт байх. Энэ шинэ туршилт тархинд шинэ хөтөлбөр суулгадаг: Хийж чадах юм байна (Олон хүн энэ даалгаврыг аваад амжилтанд хүрдэг). Дараагийн удаа урьд нь нэгэнт хийсэн зүйл амархан болж,эдгээр нь дадал зуршил болдог юм.


          Энэ бүхний эцэст хэлхэд сүлжээний борлуулалтаар бараа бүтээгдэхүүнээ түгээдэг 3 төрлийн маркетинг байдгаас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн маркетинг бол MLM маркетинг юм. Бусад 2 төрөл бол бинар, матриц болон санхүүгийн пирамидыг сүлжээний бизнес хөгжсөн ихэнхи орнуудад хэрэглэдэггүй заримд нь бүр хуулиар хориглосон байдаг. Харамсалтай нь манайд энэ төрлийн харилцааг зохицуулах хууль одоо хүртэл байхгүйгээс бинар, матриц болон санхүүгийн пирамидад орж олон хүмүүс хохирсоор байна. Танд ч гэсэн хүсэл мөрөөдлөө биелүүлж, дэлхийн гайхамшиг болсон газруудаар аялж зугаалах, сард хэдэн мянган долларын орлоготой болох боломж байна.Хамгийн гол нь хүмүүсуу, тэр дундаа залуучууддаа хандаж уриалхад ТОМООР СЭТГЭЖ АМЬДАРЦГААЯ!


Иргэн баян бол Улс баян гэж...


За та бүхэн санаа сэтгэгдлээ чөлөөтэй хуваалцаж болно. Танд баяралаа.

Leave a Reply

Блогт минь сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.