Дэлгэрэнгүй

Moneybookers



Moneybookers нь хэрвээ таньд интернет худалдаа, мөнгөн гүйлгээ хийх шаардлагатай бол Moneybookers дээр данс нээхийг зөвлөж байна. Энэ сайт маань одоогоор 27.5 сая хэрэглэгчтэй бөгөөд онлайн төлбөр тооцоо болон мөнгөн шилжүүлгийн хамгийн хямд, найдвартай, хурдан шуурхай үйлчилгээгээрээ Дэлхийн №1 юм.

Та Moneybookers дээр данстай болсноор мөнгөн төлбөр, шилжүүлгээс гадна улс хооронд SMS илгээх, интернетээр факс илгээх болон хүлээж авах, гар утсаар төлбөр гүйцэтгэх болон escrow буюу гурван талын гэрээ зэрэг үйлчилгээг энэ сайтаар дамжуулан авах боломжтой болно. Moneybookers дээр данс нээж ашиглахын тулд таньд заавал олон улсын эрхтэй ВИЗА болон Мастер карттай байх шаардлагагүй ба харин та банкинд данстай байхад хангалттай.

Монголчууд маань Форекс дахь мөнгөө Moneybookers-ээр дамжуулан авдагаар нь Moneybookers-г сайн мэддэг болсон байна. Гэхдээ үүгээр ч зогсохгүй бөгөөд та бидний мэдэж амжаагүй маш олон давуу талтай юм. Дэлхийд ердөө хэдхэн хамгийн найдвартай интернет гүйлгээ хийн мөнгөө хамгийн найдвартайгаар хадгалж болдог сайт байдгийн нэг нь яах аргагүй мөн юм.

Дэлхийд интернет ашиглаж байгаа ихэнхи хүмүүс эдгээр сайтуудыг ашигладаг ба эдгээрээр дамжуулан бие биедээ мөнгө шилжүүлж бас хүлээн авцгаадаг юм. Монголчуудын цөөн хэд маань ч мөн адил эдгээр сайтуудаар үйлчлүүлдэг байна. Moneybookers-н бусдаас өөр давуу талуудаас жишээ нь гэвэл Moneybookers нь аль ч улсад хүчинтэй ба манай Монгол улс ч мөн адил багтдаг. Дээрээс нь бусад сайтуудыг бодвол харьцангүй бага шимтгэлтэй байдаг ба Exchange System ашиглан авч болох юм. Дараагийг дугаараараа Moneybookers-н талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг дуулгах болно. Нээрээ Moneybookers маань нэрээ өөрчилж Skrill болж байгааг дуулгах хэрэгтэй байх. Та сэтгэгдлээ хуваалцаарай, баярлалаа.

Leave a Reply

Блогт минь сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.